Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төсөвлөсөн 2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байжээ

Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төсөвлөсөн 2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байжээ

Монгол улсын хэмжээнд 2019-2023 оны байдлаар улсын төсвөөс хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд 40 тэрбум төгрөг төсөвлөж батлагдсанаас 37 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. 

Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар нь 2022-2023 онд хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээнд 3 тэрбум төгрөгийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд тусган, 2 тэрбум төгрөг буюу 67 хувийг хүүхэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд, 993 сая төгрөг буюу 32.2 хувийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан байна.

Улмаар  хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулсан зардлыг шалгахад Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар нь 2022, 2023 онд 158 сая төгрөг, аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 1,9 тэрбум төгрөгийг тус тус зориулалт бусаар зарцуулсан байжээ.

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулагдаж байгаа санхүүжилтийн багагүй хувь нь түр хамгаалах, нэг цэгийн байранд байрлуулж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах нэг хүнд ногдох хувьсах зардал эзэлдэг байна.

Харамсалтай нь, хохирогч хүүхэд түр хамгаалах, нэг цэгийн үйлчилгээний төвийн байранд байрлуулж шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг ч дахин хүчирхийлэлд өртөн ирдэг байна. Жишээ нь: 2023 онд 3308 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлснээс 275 хүүхэд 2 удаа, 132 хүүхэд 3 удаа, 116 хүүхэд 4 ба түүнээс дээш удаа байрлан үйлчилгээ авсан байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө