Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Хорих 461 дүгээр ангиас эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу шилжүүлжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Хорих 461 дүгээр ангиас эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу шилжүүлжээ

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг энэ оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэж түүнд дөрвөн жил есөн сарын хугацаатайгаар хорих ял оноосон билээ.

Мөн давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хандаад буй. 

Тэгвэл давж заалдах шатны шүүхийн магадлал албажиж гарсантай холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Хорих 461 дүгээр ангиас шилжүүлж, эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги руу саяхан шилжүүлсэн байна.