Шүүхээс 16 жилийн хорих ял шийтгэгдсэн Б.Хулансамбуу нартай хамт гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэний хэргийг тусгаарлан шүүхээр болжээ

Шүүхээс 16 жилийн хорих ял шийтгэгдсэн Б.Хулансамбуу нартай хамт гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэний хэргийг тусгаарлан шүүхээр болжээ

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан хэргээр анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт оноосон хорих ялыг давж заалдах шатны шүүх буруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэрэгт холбогдсон ч уг хэргээс тусгаарлагдсан Чен Ганзу гэх БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сүхбатаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан юм. Тодруулбал, Чен Ганзу гэх БНХАУ-ын иргэнд прокуророос Эрүүгийн хуулийн 17.6-1 дэх хэсэг буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг шүүх хурал өчигдөр /2024.12.23/ болохоор товлогдсон ч шүүх хурал хойшилсон байна.