Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийг дурсах Дэлхийн өдрийг тохиолдуулан Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам 2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын дунд видео контент, шүлэг, захидал, гар болон гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг сонгон шалгарууллаа. Тус уралдаанд нийт 29.478 бүтээл ирүүлснээс шалгарсан 283 бүтээлээр “Монголын Уран зургийн Галерей”-д үзэсгэлэн гаргаж, шилдэг бүртээлүүдээ тодрууллаа.