Архангай аймгийн II сургуулийн бага ангийн багш гуравдугаар ангийн сурагчийг зодсон бичлэг цахим орчинд түгсэн. Уг бичлэгийн дагуу Цагдаагийн байгууллагаас тус багшийг шалгаж байгаа бөөгөөд энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Архангай аймагт болсон асуудал бодитой, өчигдөр болсон асуудал байна. Боловсролын газраас тус сургууль дээр очиж ажилласан. Багш нь өөрөө ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн. Ёс зүйн хороо нь хуралдаад шийдвэрээ гаргасан. Тус багш өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Ямар шалтгаанаар ингэсэн тухай ярихаасаа өмнө ийм үйлдэл дахин гарахгүй нь төлөө бүхий л талаар ажиллах болно" гэв.