П.Наранбаярын биед халдсан хэргээр А.Отгонбаатарыг 7 хоног саатуулсан бол зөвлөх Т.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэрэг шалгагдаж байна

П.Наранбаярын биед халдсан хэргээр А.Отгонбаатарыг 7 хоног саатуулсан бол зөвлөх Т.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэрэг шалгагдаж байна

Боловсролын сайдын биед халдсан А.Отгонбаатарыг зөрчлийн хэргээр 7 хоног саатуулж, албадан сургалтад хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг тойм мэдээлэл бичжээ.

Тус мэдээлэлд "Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчилд холбогдогч А.Отгонбаатарыг 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Боловсролын яаман дотор Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүний бие рүү өндөг шидэж, хэрүүл маргаан үүсгэн бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэсэн баримт зэргээр нотлогдсон тул хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд А.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 5,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д зааснаар 15 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, Т.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэрэг шалгагдаж байгааг дурдаж шийдвэрлэлээ" хэмээн мэдээллээ.