Эмэгтэй жүжигчдийг архи уусангүй гэх шалтгаанаар харааж, зодохыг завдсан жүжигчин О.Амгаланбаатарыг шалгаж эхэлжээ

Эмэгтэй жүжигчдийг архи уусангүй гэх шалтгаанаар харааж, зодохыг завдсан жүжигчин О.Амгаланбаатарыг шалгаж эхэлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Жүжигчин О.Амгаланбаатар нь Баянхонгор аймагт шинэ жилийн үеэр очсон эмэгтэй жүжигчдийг архи уусангүй гэх шалтгаанаар харааж, зодохыг завджээ” гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн билээ.

Тэгвэл тус мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.