Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 20:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:20 цагаас мөн өдрийн 23:45 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Мөн өнөөдөр өглөөний 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.