Өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ

Өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ

Өнөө шөнө буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. 

Улмаар цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр могой өдөр

22 цагийн өмнө