21 аймагт борлуулагдаж буй түүхий махны эрүүл ахуйн чанарт хяналт шалгалт хийж байна

21 аймагт борлуулагдаж буй түүхий махны эрүүл ахуйн чанарт хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймгийн СХЗХ-үүдэд тухайн аймгийн зах худалдааны төвүүдэд борлуулагдаж буй түүхий махны эрүүл ахуйн чанарт хяналт шалгалт хийх үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл энэхүү хяналт шалгалтыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс болон Мал эмнэлгийн газартай хамтран зохион байгуулж байна. Шалгалтаар бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулах, худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна. Аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн шинжилгээнд хамрагдсан, жин хэмжүүрийн зөрүү дутагдалгүй, эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор махны худалдаа эрхлэгчид болон худалдааны төвийн дэргэдэх хяналтын лабораториудыг хяналт шалгалтад хамруулж байгаа юм.