Нийслэлийн 2025 оны урсгал зардал 7 хувиар нэмэгдсэн гэв

Нийслэлийн 2025 оны урсгал зардал 7 хувиар нэмэгдсэн гэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр /2024.12.23/ хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийг хэлэлцэж байгаа билээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн "Нийслэлийн 2025 оны урсгал зардал хэдэн хувиар өссөн болон, авто замын санд төвлөрөх мөнгийг юунд зарцуулах" талаар тодруулсан юм. Тэгвэл нийслэлийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин хариулахдаа, "Нийслэлийн урсгал зардал 2024 онтой харьцуулахад 7 хувийн өсөлттэй байна. Үүнийг эрчим хүчний тариф, дулааны нэмэгдэл болон төрийн алба хаагчдын цалин ирэх онд 6 хувиар нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлж байна" гэсэн юм.

-2025 ОНЫ ТӨСӨВТ ЗАМЫН САН ДЭЭР 265 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН-

Харин "Замын сан дээр 2025 онд  265 тэрбум төгрөг  төвлөрүүлэхээр төлөвлөсөн байгаа. Үүнээс 106 тэрбум төгрөгийг үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд хэрэгжсэн замын ажлын эргэн төлөлтийг хийнэ. Үлдсэн хөрөнгийг замын засвар, арчлалт, шинэчлэлтэд зарцуулахаар төлөвлөсөн байгаа" гэв.