Он солигдох үдэш "Хурд", "Emotion" хамтлагууд Төв талбайд уран бүтээлээ толилуулна

Он солигдох үдэш "Хурд", "Emotion" хамтлагууд Төв талбайд уран бүтээлээ толилуулна

Жил бүр "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулагддаг.

Уламжлал ёсоор энэ жил ч тус үйл ажиллагаа болох бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний 21.00 цагаас эхлэх аж. "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын цэнгүүнд "Хурд", "Emotion" тэргүүтэй хамтлаг уран бүтээлчид оролцоно гэдгийг Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээллээ.