Хуульд заасан хугацаанд торгуулиа төлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт санууллаа.
Тухайлбал 109 удаагийн торгууль төлөөгүй жолоочийн “Жолоодох эрх”-ийг нэг жилийн хугацаагаар хассан байна. Хуульд зааснаар гурван сараас хоёр жилийн хугацаагаар эрх хасна.
Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дэх хэсэгт: Оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна хэмээн заасан байдаг аж.