Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг тусгай техник хэрэгсэл ашиглан шалгаж байна

Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг тусгай техник хэрэгсэл ашиглан шалгаж байна

Засгийн газрын тогтоолоор агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангахаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 1707, бусад байгууллагаас 615, нийт 2322 алба хаагч, ажилтнууд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудаар хяналт, шалгалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдэд зөвлөгөө өгч байгаа аж. Мөн Улаанбаатар хот руу орох, гарах 15 цэг болон өндөрлөг 26 цэгт, 77 алба хаагч тусгай техник хэрэгсэл ашиглан хяналтаар ажиллаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.