Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг цэвэр агаарт гарах боломжийг бүрдүүлэхээр холбогдох төрийн байгууллагууд ажиллаж байна.
Энэ хүрээнд Офицеруудын ордон – Тэрэлж маршрутаар Х:22 чиглэлийн автобус явж эхэллээ. Тус чиглэлд гэр бүлээрээ агаарт гарч буй амрагчдаас сэтгэгдлийг хуваалцлаа.
Иргэн Т.Пүрэвжаргал: Нөхөр маань ээлжийн ажилтай үед агаар салхинд гарахад хүндрэлтэй байдаг. Лагертай айл хэд билээ. Хүүхдүүдийн хичээл сургууль амарч байхад ойр ойрхон агаарт гараад байвал зүгээр л санагдаж байна. Автобус Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 юм байна. Бид гурав ирж очихын автобусанд 9400 төгрөг л төлөөд нэг өдөр агаарт гарна гэдэг үнэхээр боломжийн санагдаж байна. Манай хоёр хүүхэд “дахиад хэзээ ирэх вэ л гээд байна” гэв.