"CU дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж, дээрэмдсэн" хэрэгт сэжиглэгдээд буй М нь өмнө энэ төрлийн хэрэгт шалгагдаж байсан гэв

"CU дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж, дээрэмдсэн" хэрэгт сэжиглэгдээд буй М нь өмнө энэ төрлийн хэрэгт шалгагдаж байсан гэв

"СU" сүлжээ дэлгүүрийн худалдагч охинд хутга тулгаж дээрэмдсэн хэрэг гарсан байна. Энэхүү хэрэг явдлын дүрс ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байгаа юм. Тэгвэл тус хэрэгт сэжигтнээр татагдаад буй этгээдийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллийг нийтэлсэн байна. 

Тус мэдээлэлд, "энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна" гэжээ.




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө