Улаанбаатар хотын авто зам дээр зорчиж явсан улаан хүрэн өнгийн автомашины улсын дугаарынхаа өмнө автомат хөшиг маягийн зүйлийг байрлуулж, улсын дугаараа далдалж, нууцалсан бичлэг цахим орчинд өчигдөр цацагдсан.
Тодруулбал, олон нийтийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэг Subaru Impreza маркийн автомашины хойно байрлах улсын дугаарыг автомат дээш сөхөгддөг зүйлээр далдаж, нуусан байгаа нь харагдах ажээ.
ВИДЕО:
Өө амар амар.
— vasilly (@vasilly_erka) December 21, 2024
Камер таарахаар дугаараа нуучаад л... pic.twitter.com/Oagzkt6iao
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас, “Цахим замын цагдаа хуудаст 2024.12.21-ний өдөр тавигдсан мэдээллийг шалгахад Subaru Impreza маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй, А нь өнгөрөгч 11 дүгээр сард БНХАУ-с худалдан авч ашиглаж байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан шалгаж байна" гэж мэдэгджээ.