“Nike” компанийн шинэ Гүйцэтгэх захирал Эллиот Хиллийн авах арга хэмжээ урт хугацаандаа компанид нь ашигтай байна
Он гарсаар тус компанийн хувьцааны ханш 29 хувиар буураад байсан юм. Зах зээлд “On Holding” болон “Deckers Outdoor”-ийн өрсөлдөөн нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Тайлант хугацаанд “Nike”-ийн борлуулалтын нийт орлого 12.35 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн тооцооллоос өндөр байсан ч өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Бүс нутгаар харвал Хойд Америкт 5.18 тэрбум ам.доллар буюу хамгийн өндөр борлуулалтын орлоготой ажиллажээ.
II улиралд тус компанийн ашгийн маржин шинжээчдийн таамгийг давж, 43.6 хувьд хүрсэн ч өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Улирлын тайлангаа танилцуулсны дараа “Nike” компанийн хувьцааны ханш 10 хувиар өслөө.