“Богд Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

“Богд Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

Компанийн нэр: “Богд Банк” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодь цамхаг

Хурал хуралдах огноо, цаг, газар: 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагт болно

Хурал зохион байгуулах хэлбэр: “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн AGM  веб суурьтай аппликейшныг ашиглан цахимаар зохион байгуулна.

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 01-р сарын 08-ны өдөр

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал:

  1. “Богд банк” нээлттэй ХК-ийн хэлбэрийг өөрчилж хаалттай ХК болох;
  2. Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотойгоор Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

  • Ээлжит бус хурлын хэлэлцэх асуудлаар гаргах хурлын шийдвэрийн төсөл, тэдгээрийн танилцуулга, саналын хуудас зэрэг хувьцаа эзэмшигч нарт хүргэх хурлын материалыг 2024 оны 12-р сарын 25-ны өдөрт багтаан бэлтгэж үнэт цаасны брокер дилерийн компанид хүргүүлнэ.
  • Та тус Үнэт цаасны компанитай холбогдон хурлын материалаа авахыг хүсье.

Хувьцаа эзэмшигч та 2025 оны 01-р сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах  газруудын аль нэгт эсхүл https://www.bogdbank.com/ цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
  • “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг:  Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
  •  “Богд Банк” ХК-ийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүн  Б.Урангоо /Утас: 9080-8491/  мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.

Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот хаягаар, Богд банк ХК-ийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 3, Бодь цамхаг, 4 дүгээр давхар хаягаар тус тус дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 01-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг байна.

Холбоо барих: 9080-8491, 7577-1199,

И-мэйл хаяг: [email protected]broker@bdsec.mn

Хурал зохион байгуулах комисс-той доорхи хаягаар холбоо барина уу:

Гишүүн:          Б.Урангоо

Email: [email protected]

Утас: 9080-8491




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө