Хан-Уул дүүргийн 2025 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн барилаа

Хан-Уул дүүргийн 2025 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн барилаа

Хан-Уул дүүргийн 2025 оны төсвийн төслийг өнөөдөр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргилд өргөн барилаа.

Үүнд: 

  • Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 
  • Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл,
  • Дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт,
  • Дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл,

Төрийн одон медалиар шагнуулах иргэдийн материалыг дэмжих тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Энэ үеэр Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, Засаг даргын Тамгын газрын дарга З.Буянт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Байгаль нар байлцлаа. Дүүргийн ИТХ ээлжит хуралдаан ирэх долоо хоногт хуралдах бөгөөд тус төсвийн төслийг энэ үеэр хэлэлцэн батлах юм.