ВИДЕО: Явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг согтуу жолооч мөргөж, гэмтээсэн гэж мэдэгдлээ

ВИДЕО: Явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг согтуу жолооч мөргөж, гэмтээсэн гэж мэдэгдлээ

Өчигдөр /2024.12.20/ орой 19:00 цагийн орчимд нийслэлд зам тээврийн ноцтой осол гарч, 2-3 иргэн автомашинд мөргүүлсэн гэх дүрс бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас албан ёсоор мэдээлэл өглөө. 

Тодруулбал, "Баянзүрх дүүргийн 22 хороо офицеруудын ордны урд зам дээр нэг автомашин 3 хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл 2024.12.20-ны өдрийн 19.00 цагийн орчимд бүртгэгдсэн. Шалгалтын явцад тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Одоогоор мөргүүлсэн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн болно" гэлээ.

ВИДЕО: