Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын гудамж талбайд зам тээврийн ноцтой осол ихээр гарч байна. Тухайлбал, өчигдөр /2024.12.20/ өглөө Яармагийн гуравдугаар буудал орчимд зам тээврийн осол гарч, явган зорчигч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн өнгөрөгч долоо хоногт шинэ жилийн баяраа тэмдэглээд явж байсан иргэн О автомашинд мөргүүлж хүнд гэмтэл авсан талаар бид сэрэмжлүүлэг мэдээллийг бэлтгэсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ВИДЕО:
Тэгвэл өчигдөр /2024.12.20/ орой 19:00 цагийн орчимд нийслэлд зам тээврийн ноцтой осол гарч, 2-3 иргэн автомашинд мөргүүлсэн гэх дүрс бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Бичлэгт "туслах замаас нэгэн тоёота Приус маркийн автомашин хурдтай гарч ирээд 2-3 хүнийг мөргөөд, өөр нэгэн тээврийн хэрэгслийг мөргөөд зогсож байгаа" нь гарах ажээ. Мөн автомашинд мөргүүлсэн цагаан өнгийн хувцастай иргэн рүү хүмүүс гүйж очиж ба тэрээр хөдлөхгүй, газарт хэвтэх ажээ. Харин тус ослын талаар одоогоор ТЦА-наас тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.