"Тэрэлж", “Скай ресорт” чиглэлд өнөөдрөөс нийтийн тээвэр үйлчилнэ

"Тэрэлж", “Скай ресорт” чиглэлд өнөөдрөөс нийтийн тээвэр үйлчилнэ

Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан билээ.

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн автобусны үнийн хувьд 1000 төгрөг, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд үзжээ. Тиймээс уг санал асуулгатай холбогдуулан өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар төлөвлөж байгаа аж.