Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн хадгаламжаа дараах зааврын дагуу шалгах боломжтой

Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн хадгаламжаа дараах зааврын дагуу шалгах боломжтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн бодит хуримтлал үүсээд байна. Энэ хөрөнгийг арвижуулах байдлаар зарцуулах эрх нээгдэж байна. 

Иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Энэ хөрөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулахаар хуульчилсан. Иргэн бүр И-Монголиагаас хуримтлалаа шалгах боломжтой" хэмээн мэдээлэв.

АЛХАМ 1:

  • Emongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

АЛХАМ 2:

  • Профайл хэсэг дахь “Чингис хаан” Үндэсний баялгийн Сан цэсийг нээнэ. Энэ хэсэгт таны болон бусад гэр бүлийн зарим гишүүний хуримтлалын нэрийн дансны бүртгэл, дансны үлдэгдлийн мэдээлэл харагдана.