"Ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг зөвшөөрөлгүй авсан " гэх П.Батчулуунд холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

"Ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг зөвшөөрөлгүй авсан " гэх П.Батчулуунд холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 захь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хэргийг анхан шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон ч хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ар гэрт асуудал гарсан гэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй аж. Тиймээс шүүх хурлыг ирэх 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хойшиллаа.