Л.Оюун-Эрдэнэ: Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул өнөөдрөөс нийслэл хотыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул өнөөдрөөс нийслэл хотыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн

Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул өнөөдрөөс /2024.12.20/ ийслэл хотыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. 

Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхдээ "Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхээр УИХ-тай хамтарч ажиллана. Эрх зүйн тусгай орчин зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг бид ирэх Даваа гаригт нээлттэйгээр УИХ-д танилцуулж, дэмжлэг авна. Одоо Улаанбаатар хотын асуудлыг 50 гаруй салангид хуулиар зохицуулж байгааг нэгтгэнэ. Гамшгийн түвшинд асуудлыг авч үзнэ. Тодорхой шийдлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд маш их хэмжээний санхүүгийн эх үүсвэр, газар чөлөөлөлт зэрэг хатуу арга хэмжээг авна" гэсэн юм.