С.Одонтуяа: Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксжсон буюу хөх нүүрсний үйлдвэр байгуулна

С.Одонтуяа: Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксжсон буюу хөх нүүрсний үйлдвэр байгуулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа танилцуулж байна.

Тэрбээр, "Агаарын бохирдлыг урт хугацаандаа арилгах мастер төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Дунд хугацаандаа хагас коксжсон буюу хөх нүүрсний үйлдвэр байгуулах шийдвэр гаргалаа. Үйлдвэрийг "Эрдэнэс Монгол" компанийн санхүүжилтээр Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулна. 2025 онд эхний 100 мянган тонн хөх нүүрс, 2027 онд нийт 800 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Тэгэхээр 2027 онд агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах үндсэн гол шийдлүүдийн нэг болж байна.

Агаарын бохирдлыг бууруулсан улс орнуудын туршлагыг харахад хувийн хэвшилтэй хамтарч ажилласан байдаг. ААН-үүд борлуулалтын орлогын 1 хувийг Засгийн газрын бодлогын хүрээнд нийгэмд тустай зарим үйлчилгээнд дэмжлэг үзүүлбэл 1 хувийн татварыг авахгүй үлдээх эрх зүйн зохицуулалттай. Хэрэв ААН-үүд хүсвэл 1 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг агаарын бохирдлын эсрэг зарцуулах боломж байна.  Тиймээс 2024 оны 4-р улиралд болон 2025 онд татварааас чөлөөлөгдсөн 1 хувийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах шийдвэр гарсан. Яамнаас журмыг батлуулсан. Энэ журамд олон төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ орсон. 2024, 2025 онд боломжит бүх хөрөнгийг агаарын бохирдолд зарцуулъя" гэлээ.