МҮДЭБ-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг "хүчингүй болгосон" анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

МҮДЭБ-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг "хүчингүй болгосон" анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

"Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өчигдөр /2024.12.19/ хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Н.Цогтсайхан нь эс зөвшөөрч,  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Уг гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Товчхондоо "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"  хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ.