СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яармагт зам тээврийн ноцтой осол гарч, явган зорчигч амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яармагт зам тээврийн ноцтой осол гарч, явган зорчигч амь насаа алджээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гуравдугаар буудал орчимд өнөөдөр /2024.12.20/ өглөө зам тээврийн осол гарч, явган зорчигч нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Тус ослын талаарх олон нийтийн сүлжээнд гараад буй гэрэл зургаас харахад, "амь хохирогч явган хүний гарцаар гарч яваад автомашин мөргүүлсэн байж болзошгүй" байгаа юм. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж явахыг сэрэмжлүүлж байна.