Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг энэ сарын 19-нд “Аян залаат” зочид буудлын ёслолын танхимд боллоо. “Бөртэ чоно 2024” шилдгийн шилдэг шилжин явах цомын эзнээр Б.Баасанхүү шалгарлаа.
Харин
- Шилдгийн шилдэг тамирчин - Л.Анхзаяа /Жүдо бөх/
- Шилдгийн шилдэг тамирчин - Б.Баасанхүү /Жүдо бөх/
- Шилдэг тамирчин - Т.Тулга /Чөлөөт бөх/
- Шилдэг тамирчин - Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
- Шилдэг тамирчин - М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
- Шилдэг тамирчин - С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/
- Шилдэг баг - 3Х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг
- Шилдэг залуу тамирчин - Т.Ариунзаяа /жүдо бөх/
- Пара шилдэг тамирчин - У.Сүрэнжав /таеквондо/
- Шилдэг шүүгч - Л.Одгэрэл /хүндийн өргөлт/
- Шилдэг холбоо - Монголын Жюү жицүгийн холбоо
- Шилдэг холбоо - Монголын гимнастикийн холбоо
- Шилдэг холбоо - Монголын Таеквондогийн холбоо
- Шилдэг холбоо - Чөлөөт бөхийн холбоо
- Шилдэг холбоо - Жүдо бөхийн холбоо
- Шилдэг дасгалжуулагч - Ц.Цогтбаатар /чөлөөт бөх/
- Шилдэг дасгалжуулагч - М.Бундмаа /жүдо бөх/
- Шилдэг шүүгч - Ц.Цогтгэрэл /бокс/
- Шилдэг спортын сэтгүүлч - Ж.Цэцэгмаа нар шалгарсан байна.