УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг өнөөдөр /2024.12.19/ сонслоо.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: "Улаанбаатар хотод байгаа гэр хорооллын 200 мянган айл өрхийг дунджаар 8 мегаваттын цахилгаан эрчим хүч ашигладаг гэж тооцвол 2000 мегаватт буюу 2 гега орчим цахилгаан эрчим хүчтэй байхад Улаанбаатар хотыг цахилгаанаар халаах тухай ярьж болох юм. Гэхдээ энэ маань ойролцоогоор 4 тэрбум ам.доллар болно. Хуваарилах байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугамуудаар дамжуулж Улаанбаатар хотыг бүрэн цахилгаанаар халаая гэж тооцоолоход 7.5-8 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо судалгаа байдаг юм билээ" гэв.