ШУУРХАЙ: Реппер Roockie буюу У.Мөнхбаганад 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдууллаа

ШУУРХАЙ: Реппер Roockie буюу У.Мөнхбаганад 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдууллаа

Реппер Roockie буюу У.Мөнхбаганийг согтуугаар автомашин жолоодсон хэрэгт буруутган цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл түүнийг 30 хоног баривчлахаар болжээ. Тодруулбал энэ оны 12 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд дуучин Rookie буюу У.Мөнхбагана нь цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсэн юм. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ дагуу шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн У.Мөнхбаганы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдууллаа. Харин бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.