Зураач Ө.Эрдэнэбулганы хөрөг бүтээл Америкийн хөрөг зургийн нийгэмлэгээс зохион байгуулж буй уралдааны финалд шалгарчээ

Зураач Ө.Эрдэнэбулганы хөрөг бүтээл Америкийн хөрөг зургийн нийгэмлэгээс зохион байгуулж буй уралдааны финалд шалгарчээ

Америкийн хөрөг зургийн нийгэмлэгээс зохион байгуулж буй зураачдын уралдаанд энэ жил 1000 гаруй зураачид оролцож байна. Энэхүү уралдааны финалын шатанд Италийн Флоренцын Уран зургийн академид суралцаж буй монгол зураач Ө.Эрдэнэбулганы хөрөг бүтээл шалгарчээ. Түүний бүтээл захиалгын бус хөрөг зураг ангилалд шилдэг 20 зургийн нэгээр шалгарсан байна.