Өвлийн улиралд галлагаатай холбоотойгоор гал түймрийн осол ихээр гарч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг.
Тэгвэл Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд галлагаанаас үүдэж, нэг гэр бүлийн гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд оршин суух иргэн М.С нь энэ сарын 07-ны өдрийн өглөө 10 цагийн үед өвөлжөөний байшингийнхаа зууханд гал түлчхээд эхнэрийнхээ хамт бог малаа бэлчээрт гаргасан байна. Гэтэл энэ үед нь байшингийнх цонхноос утаа гарч байсан тул иргэн М.С нь 2-4 насны хүүхдээ аврахаар байшин руугаа орсон ч харамсалтайгаа хүүхдүүдийнхээ хамтаар гал өртөж, амь насаа алджээ. Харин эхнэр нь түлэгдэж, амьд үлдсэн байна.
Иймд иргэд галлагаанд анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.