Ш.Энхийн-Од энэ улиралд анх удаа “Player of the Game” буюу тоглолтын шилдгээр нэрлэгдлээ

Ш.Энхийн-Од энэ улиралд анх удаа “Player of the Game” буюу тоглолтын шилдгээр нэрлэгдлээ

Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лиг болох NCAA-ийн энэ улиралд Ш.Энхийн-Од Юта их сургуулийн “Utah State Aggies” багт тоглож буй.

Тэрбээр өчигдөр /2024.12.19/ Florida Gators” багтай хийсэн тоглолтод сэлгээнд тоглож 15 оноо авч, дөрвөн ашигтай дамжуулалт өгч энэ улиралд анх удаа тоглолтын шилдгээр буюу “Player of the Game”-ээр нэрлэгджээ. Үүний өмнө тэрбээр улирлын гурав дахь тоглолтоо өнгөрөгч сарын 12-нд “Queens” багийн эсрэг хийж талбайд 31 минут тоглохдоо 19 оноо авч, бөмбөгөө таван удаа оновчтой дамжуулж, долоон удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй тоглоод байсан.

Сонирхуулахад, Ш.Энхийн-Од өнгөрөгч улиралд “San Francisco Dons” багт 34 тоглолтод дунджаар 25 минут тоглож 7.7 оноо авч, 2.7 ашигтай дамжуулалт өгсөн билээ. Мөн бүх үзүүлэлтээрээ 2023 онд “Dayton Flyers” багт тоглосон амжилтаа ахиулсан юм. Түүний одоо тоглож буй баг 2023-2024 оны их сургуулийн лигийн шилдэг 25 багийн 22-т бичигдсэн бол “Dayton Flyers” 24-т эрэмбэлэгджээ.