Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хуралдаанаар өнгөрсөн аравдугаар сард шийдвэрлэсэн. 

Одоогийн байлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа. Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргаад буй. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжинэ гэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдээд байгаа юм.