Жүжигчин Б.Амарсайхан бага насны хүүхэд зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тодруулбал, "Сүнсний баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан" гэх утгатай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр бүртгэгдсэн байдаг.
Тэгвэл жүжигчин Б.Амарсайханы "чихэр гуйсан хүүхдүүдийг зодсон" гэх хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Хэргийг сануулбал, өнгөрөгч аравдугаар сарын 30 /2024.10.30/-ны өдрийн 20.00 цагийн үед энэхүү хэрэг явдал нь гарсан гэх бөгөөд “VIP Residents” хотхонд “Халловийн”-ын баяраар чихэр гуйж, хаалга тогшсон хүүхдүүдийг “Хаалга нүдлээ” хэмээн тэрээр уурлаж, зодсон гэдэг. Уг үйлдэл нь тухайн хотхоны камерт бичигдсэн бөгөөд лифтэнд хүүхдүүдийг зодож, нэг хүүхдийг хэвлий рүү нь өшиглөж, бусад гурван хүүхдийн толгой руу нь цохиж байгаа нь бичигдсэн байдаг.