Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас 5 дахь медалиа хүртэж, түүхэнд бичигдих амжилтынхаа араас зодог тайлж буйгаа зарлалаа.
Тэрбээр өөрийг нь үргэлж дэмждэг байсан нөхрийнхөө жүжигчний ажлаа хийхэд нь асуудалгүй арыг нь дааж, гэр бүлдээ анхаарал хандуулахаар болсон гэжээ. Түүнийг зодог тайлахад эрүүл мэндийн шалтгаан мөн нөлөөлсөн байна. Сонирхуулахад, тэрбээр Бахрайны Манама хотноо арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болсон хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд 116 кг-ыг амжилттай татаж, мөнгөн медаль хүртээд байсан юм.