Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон билээ.
ВИДЕО:
Улсын манлай уяач Т.Галбадрах Эмээтэйгээ салах ёс хийгээд сэтгэл санаа нь тавгүй явж бхдаа таарсан 27 настай залууг цохисон нтр.
— Э.Энхжин (@Enxjinx) September 23, 2024
Сэтгэл санаа муу блаа гд таарсан хүнээ нүдээд бж болохгүйлдээ 🤮🤦🏻♀️
pic.twitter.com/LYubaoUM7G
Тодруулбал, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "Хүүхдийг ухаан алдтал нь цохиж унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг өнгөрсөн есдүгээр сарын 23-ны /2024.09.23/ өдөр цахим орчинд нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татсан. Тус дүрс бичлэгт, "утсаар ярьж яваа нэгэн эрэгтэй цахилгаан дугуй унаж яваа нэгэн иргэнтэй авто замын хэсэгт таарч, улмаар юм ярьж байгаа бололтой үйлдэл гаргаад удалгүй дугуйтай зорчиж байсан хүнийг цохих ба тухайн иргэн нь тэр даруйд газарт унах" нь гардаг.
Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад өнгөрсөн арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн ч прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад дахин шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Т.Галбардахыг Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.