О.Алтангэрэл: Жагсаал хийхдээ 48 цагийн өмнө мэдэгдэхэд л хангалттай бөгөөд улс төрийн албан тушаалтан албадан тараадаггүй болно

О.Алтангэрэл: Жагсаал хийхдээ 48 цагийн өмнө мэдэгдэхэд л хангалттай бөгөөд улс төрийн албан тушаалтан албадан тараадаггүй болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох албан тушаалтнууд өнөөдөр/2024.12.18/ танилцууллаа.

Тухайлбал,  Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ярихдаа, "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хүний эрхийг хангах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан төслийг Хүний эрхийн үндэсний комисст уламжилж, Хуульзүйн байнгын хороогоор дамжуулж, УИХ-д өргөн барина. Түүнчлэн, хүний эрхийн төлөв байдалтай холбоотой чухал шийдвэрүүд гарлаа. Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай, жагсаал цуглаан хийх тухай журмын тухай хуулийн танилцуулгыг хэлэлцлээ.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Хүний эрхийн нийт 11 хуульд орох өөрчлөлтийг хэлэлцлээ. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр хэрэгжиж Засгийн газраас боловсруулсан хүний эрхийг хангах багц хуулийн төсөл батлагдах юм бол сүүлийн жилүүдэд тогтмол ухарч байгаа Монгол улсын хүний эрх эрх чөлөөний индекс урагшлах, Монгол улсын иргэн өөрийн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг дагалдаж зургаан хуульд нэмэлт өөрчлөлт орно. Хүний эрхийг багц хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Төрийн болон албаны нууцын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно. Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Үүнийг журмаар бус хуулиар зохицуулах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаан хийхдээ бүртгүүлнэ гэх ойлголт бий. Жагсаал цуглаан хийх мэдэгдэл өгч бүртгүүлдэг. Бүртгэхгүй бол хууль бус гэж үздэг тогтолцоог хална.

Иргэд, олон нийтийн байгууллага, улс төрийн нам эсвэл, хүчин жагсаал цуглаан хийх шаардлагатай гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Ингэснээр зөвшөөрсөн эсэх  хариу хүлээх шаардлагагүй.

48 цагийн өмнө мэдэгдэх нь олон улсын нийтлэг жишиг юм. Учир нь жагсаал цуглаан хийх үеэр бусад иргэний болон нийтийн аюулгүй байдал алдагдах ёсгүй. Цагдаагийн байгууллага жагсаал цуглаан хийж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэнэ. Гэхдээ жагсаал цуглаан хийх журамд хориотой байсан зүйлүүдийг хэвээр үлдээнэ. Харин нийтийн авто зам дээр дураараа жагсаж болохгүй. Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авна. Түүнчлэн жагсаал цуглааныг улс төрийн албан тушаалтан албадан тараадаг байсныг төрийн захиргааны албан тушаалтнаар гүйцэтгүүлэхээр болсон. Урьд нь зөвхөн МҮОНРТ-ийн сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй байсан. Харин одоо бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэж энэ хуульд тусгасан. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн ил тод байдлыг хангана. Илт худал мэдээлэл тараах гэдэг эрүүгийн хуулийн гэмт хэрэг байдаг. Худал болон илт худал мэдээлэл гэдгээс болж асуудал үүсэж байсан. Бодит байдалтай нийцэхгүй байгаа эндүүрсэн, ташаарсан мэдээллийн олон урсгалаас болж сэтгүүлчийг хавтгайруулж ял шийтгэл оногдуулдаг байдлыг энэ хуулиар багасгана" хэмээн ярилаа" гэв. 

ВИДЕО: 




Өнөөдөр бич өдөр

12 цагийн өмнө