Улаанбаатарт бороо орохгүй, 16 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 16 градус дулаан байна

Өнөөдөр өдөр нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +6…+11 градус, говийн бүс нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг дулаарч +14...+16 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.