Агаарын бохирдолтой холбоотой өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энэ онд агаарын бохирдлын талаар нарийвчлан хийсэн судалгаа гараагүй байгаа. Цаашид агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар болон агаарт дэгдээж байгаа азотын давхар исэл, нүүрстөрөгчийн хувь хэмжээг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө, бодлого гаргаж ажиллах чиг үүрэг бүхий үндэсний хороог өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар байгууллаа. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгаль орчны сайд С.Одонтуяа ахална. Миний бие нарийн бичгийн даргаар ажиллана гэсэн шийдвэр гарлаа. Гэр хороололд өнөөдөр 198 мянган ширхэг яндан байна гэдэг тооллогыг энэ оны долдугаар сард Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгуулагууд тоолж гаргасан. Эдгээр айлууд жилд дунджаар 520 мянган тонн сайжруулсан түлшийг түлж байна.
Мөн 2023 онд нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй автомашины тоо 325 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 804 мянган машин бүртгэлтэй байна. Ухаалаг камерын системүүдэд бүртгэгдэж буйгаар өдөрт замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 350-400 мянгад хүрч байна.
Үүнд захын дүүргүүдийн ухаалаг камерын системүүд бүртгэлгүй байгаа. Энэ сарын 25-ны өдрөөс 176 уулзварын нэгдсэн ухаалаг камерын системд нэгдэж байгаа. Автомашины агаарт үзүүлж байгаа хамгийн том нөлөө нь азотын давхар исэл байдаг. Автомашинууд тэр дундаа хабрид хөдөлгүүртэй приус загварын авютомашинуудын нэлээдгүй хувь нь зориулалтын бус нүүрсэн яндангаар сольсон байдаг. Энэ нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийнхүү тээврийн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын жолооч нарт эхний удаа сануулж, хоёр дахь удаагаа журмын хашаа руу шилжүүлж, яндангаа сольсон тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэсэн албадлагын арга хэмжээ авна.
Мөн байшинтай айлуудын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай байна. Сүүлийн үед гарч байгаа угаартсан ихэнх тохиолдлуудын шалтгаан нь шаардлага хангаагүй яндангаас болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Иймд нийслэл Улаанбаатар хотын удирлагын багаас сайжруулсан түлшний шилжилтийн дараагийн төлөвлөгөөг гаргаснаа сая Засгийн газрын хурлаар танилцуулсан. Бид эхний ээлжинд яндангүй бүсүүдийг зарлана. Яндангүй бүс дээр төр хувийн хэвшилийн хүрээнд 20 мянгын айлыг газ руу шилжүүлэх түншлэлийн гэрээг Цагаан сарын өмнө хэрэгжүүлэх гэж байна" гэлээ.
LIVE: