Налайх, Зурагт, Баянхошууy орчимд хийн агууламж хүлцэх хэмжээнээс 12.5 дахин их байна

Налайх, Зурагт, Баянхошууy орчимд хийн агууламж хүлцэх хэмжээнээс 12.5 дахин их байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт 19 автомат станц ажиллаж байгаа бөгөөд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Шархад, Налайх, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд стандарт дахь хүлцэх агууламжаас 2.7-12.5 дахин их, бусад байршилд стандартын түвшинтэй ойролцоо байна.

Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна. Нийслэлд гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50,2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.




Өнөөдөр бич өдөр

12 цагийн өмнө