Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт эдэлж, 15 хоног хэтэрвэл торгуулийн хэмжээ 50 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.
Тэгвэл ирэх оны нэг сарын 1-ээс торгуулиа төлөөгүй явсаар 450 мянган төгрөгнөөс дээш болсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх замаар торгуулийг албадан төлүүлэх УЕП, Хуульзүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал хэрэгжиж эхлэх юм байна. Ингэхдээ нэг өдрийн найман цагийн ажлыг 15 мянган төгрөгөөр тооцох аж. Харин торгуулийн хэмжээ 450 мянгаас доош бол торгуулиа төлтөл нь журмын хашаанд байршуулах юм байна.