Маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
Тодруулбал, Хүүхдийн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо. Иймд маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр оройн 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.