Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг өнөөдөр /2024.12.17/ танилцууллаа.
Үндэсний Статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил ярихдаа, Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 11 сарын байдлаар 4910 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 944 (23.8%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт 6062 хүн нэрвэгдсэн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний 11 сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 479 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 67 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 74 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4290 удаа тус тус бүртгэгдсэн байна.