Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг өнөөдөр /2024.12.17/ танилцууллаа.
Үндэсний Статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил ярихдаа, Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх оны эцсээс 7.7 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн байна. Түүнчлэн Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 21.4 хувь, Хангай болон Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 9.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна гэв.