Монголын үндэсний олимпын хорооноос 2003 оноос хойш жил бүр “Бөртэ-чоно” наадмыг зохион байгуулж, спортын шилдгүүдээ шалгаруулдаг.
Тэгвэл энэ жилийн "Бөртэ чоно" наадам энэ пүрэв гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болно. Энэхүү наадмын шилдэг тамирчинд "Парис 2024" олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, "Парис 2024" Олимпын шагналт V байрт шалгарсан П.Орхон, "Парис 2024" Олимпын наадамд эрхээ авч оролцсон дугуйн спортын төрлийн анхны монгол тамирчин болох С.Жамбалжамц, "Парис 2024" Олимпын хийн гар бууны дасгалд шигшээ 8-д шалгарсан Монгол Улсын анхны эрэгтэй тамирчин Э.Даваахүү, Гурван Олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй марафонч болох Б.Мөнхзаяа, "Парис 2024" Олимпын наадмын V байрт шалгарсан Монголын анхны эмэгтэй боксчин М.Энхжаргал, Гадаадын сагсан бөмбөгийн мэргэжлийн дээд лигт гэрээ байгуулсан Монголын анхны эмэгтэй легионер тамирчин О.Хулан, "Парис 2024" Олимпын шагналт V байр Б.Хулан, "Парис 2024" Олимпын VII байр Л.Энхрийлэн, Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Монголжин нарын тамирчид нэр дэвшиж байна.