Шүдний эмч Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогджээ

Шүдний эмч Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогджээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр нүүр амны их эмч, жүжигчин Б.Бадамцэцэг томилогджээ.

Тэрбээр "Хэцүү анги" олон ангит уран сайхны кинонд тоглож олонд танигдсан бөгөөд шүдний их эмч мэргжилтэй нэгэн юм. Мөн 2022 оны гуравдугаар сард "Хөдөлмөрийн хүндэт" медаль хүртсэн бөгөөд “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-ийн тэргүүн Б.Бадамцэцэг нь “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хариуцан ажиллахаар болсон юм.