Цахим орчинд өсвөр насны охид байрны орцонд нэгийгээ зодож буй бичлэг өчигдөр цацагдсан билээ. Тухайн бичлэгт нэг охин үе тэнгийн бололтой өөр нэгэн охиныг өвдөг сөхрүүлэн суулгаж, нүүрэн тус газарт нь цохьж байгаа нь бичлэгт гардаг.
Тэгвэл тухайн хэрэг Дорнод аймагт гарсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал цагдаагийн байгууллагаас цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед 14 настай үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоосон. Аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна.